А.Навальный шатаар алхаж буй зургаа цахим сүлжээнд нийтэлжээ

А.Навальный шатаар алхаж буй зургаа цахим сүлжээнд нийтэлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйгийн бие аажмаар сайжирч өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт босон сууж буй зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бол өчигдөр /2020.09.19/ шатаар уруудаж буй зургаа нийтэлжээ.

Навальный одоогоор гар утас ашиглаж, аяганд ус хийж, шатаар өгсөж чадахгүй байгаа бөгөөд “Эрүүл саруул хүн болоход олон бэрхшээл байгаа ч “Charite” эмнэлгийн чадварлаг эмч нар эдгээр асуудлыг маань шийдэж чадлаа” гэж бичсэн байна. 

Германы “Charite” эмнэлэгт эмчлүүлж буй тэрээр Германд үлдэх бодолгүй байгаа бөгөөд нутаг буцаж, үйл хэргээ үргэлжлүүлэхийг зорьж байна хэмээн мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: Reuters