Үдэшлэгт оролцож байсан хүүхдүүд рүү гал нээснээс хоёр хүн нас барж, 14 хүн бэртжээ

Үдэшлэгт оролцож байсан хүүхдүүд рүү гал нээснээс хоёр хүн нас барж, 14 хүн бэртжээ

Өчигдөр /2020.09.19/  АНУ-ын Рочестер хотод үдэшлэгт оролцож байсан өсвөр насны хүүхдүүд рүү үл таних этгээд гал нээснээс, хоёр хүн нас барж, 14 хүн шархаджээ. Нас барсан хоёр хүн 19 настай байсан бол, шархадсан хүмүүсийн ихэнх нь 20 орчим настай байжээ.

Халдлагыг ойролцоогоор 3-4 бууны 40 орчим сумаар үйлдсэн гэж орон нутгийн цагдаа нар таамаглаж байна.

Цагдаа нарыг очиход эмх замбараагүй байдал үүсч, айж сандарсан хүмүүс зугтааж байжээ. Хэргийн дараа 100 гаруй хүнээс байцаалт авсан байна. 

Коронавирусийн халдварын үеэр тус хотод 23 цагаас хойш олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож буй. Гэмт этгээд үдэшлэг зохион байгуулж буйд уурлаж, хорссондоо хэргийг үйлдсэн байх магадлалтай хэмээн цагдаагийн ахмад Уоррен мэдээлжээ.

Эх сурвалж: CNN