Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 312 боллоо

Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 312 боллоо

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 401 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрчээ.

Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдлын тоо 312 болж байна. Үүнээс 302 нь бүрэн эдгэрсэн юм.

Одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж буй 10 хүнээс долоогийнх нь биеийн байдал хөнгөн, гурван хүн хүндэвтэр байна.