Их Британид халдварын хоёр дахь давалгаа эхэлж байна гэв

Их Британид халдварын хоёр дахь давалгаа эхэлж байна гэв

Их Британид халдварын тархалтын хоёр дахь давалгаа эхэлж байна хэмээн тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хэлжээ.

Б.Жонсон Оксфордширт айлчлах үеэрээ "Засгийн газраас сургуулиудыг хаахыг хүсэхгүй байна. Бид эдийн засгийн бүх салбарыг нээлттэй байлгахыг хичээх болно. Хэн ч дахин хоёр дахь хөл хорионд орохыг хүсэхгүй” хэмээжээ.

Өнөөдрийн байдлаар Их Британид халдварын 4300 шинээр тохиолдол бүртгэгдэж, тархалт эрс нэмэгдэж байсан тавдугаар сарынхтай улам бүр ойртсоор байна. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 385 мянгад хүрчээ.

Эх сурвалж: Theguardian