Д.Трамп: Дээд шүүхийн албан тушаалд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлнэ

Д.Трамп: Дээд шүүхийн албан тушаалд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлнэ

АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинсбург таалал төгссөнтэй холбогдуулан түүний албан тушаалд эмэгтэй хүний нэрийг дэвшүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Би нэр дэвшигчийг ирэх долоо хоногт танилцуулах бөгөөд эмэгтэй хүний нэрийг дэвшүүлэх болно” гэж Д.Трамп мэдэгдсэн байна.

Тэрээр өмнө нь Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвших боломжтой хэмээн хоёр эмэгтэйг нэрлэж байсан юм.

Дээд шүүхэд 27 жил ажилласан Р.Гинсбург хорт хавдрын улмаас өнгөрсөн баасан гарагт нас барснаар ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдохыг эрмэлзэж буй Д.Трампад консерватив олонхыг өргөжүүлэх боломж үүсээд байна.

Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн хүнийг Сенат батлах ёстой бөгөөд уг танхимд Д.Трампын бүгд найрамдахчууд олонхын суудал эзэлдэг билээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө