Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 их наяд төгрөгөөр буурчээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 их наяд төгрөгөөр буурчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 9.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.2  их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 63.6 тэрбум төгрөгөөр өсжээ. 

Өнгөрсөн наймдугаар сарын үзүүлэлтээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 19 тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 31.5 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.