Есөн настай охин хойд аавдаа зодуулж нас баржээ

Есөн настай охин хойд аавдаа зодуулж нас баржээ

Өчигдөр буюу энэ сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн дуудлага иргэдээс иржээ. Шалгалтаар тус тоотод оршин суух 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байжээ. Цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад талийгаач охины хойд эцэг гэх 36 настай эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай биеэ хянах чадваргүй байсан гэх.

Улмаар хэргийн газраас хараа архины шил болон пивоны лааз зэргийг хураан авч  хэрэгт холбогдуулан 36 настай Б-г цагдан хорьжээ.

Урьдчилсан задлан шинжилгээгээр талийгаач 9 настай Э охины нарийн гэдэс цоорсон хэмээх дүгнэлт гарсан байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс материалжуулан шалгаж байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.