Мексикийн археологичид эртний боолуудыг ачиж явсан ховор хөлөг онгоцны олдворыг илрүүлжээ

Мексикийн археологичид эртний боолуудыг ачиж явсан ховор хөлөг онгоцны олдворыг илрүүлжээ

Мексикийн археологичид Юкатаны хойгийн эргээс эртний Маяа үндэстэй боолуудыг ачиж явсан тун ховор хөлөг онгоцын олдворыг далайгаас илрүүлжээ. Энэ нь дэлхийд анх удаа тэмдэглэгдэж буй ховор төрлийн олдвор аж. 

Маяа бол Мезоамерикт (Төв Мексикээс Гондурас Никарагуа хүртэлх түүх соёлын өлгий нутаг) НТӨ 2000-аас МЭ 1500 онуудад оршин тогтнож байсан түүх, урлаг соёл, уран барилга, тооны ухаан, одон орон цэцэглэж асан эртний соёл иргэншил билээ.

Өмнө нь "Ла Юнион" нэртэй хөлөг онгоцийг Мексикийн булангаас археологичид олж илрүүлсэн боловч Маяачуудын боолын хөлөг онгоц болохыг батлахын тулд гурван жилийн судалгаа хийсэн юм. 

“Ла Юнион” сар бүр 25-30 маяа нарыг хууль бусаар барьж Кубад хүргэн, 1855-1861 оны хооронд чихрийн нишингийн тариалангийн талбайд албадан ажиллуулж байсан бөгөөд энэ нь Кастын дайн гэж нэрлэгддэг бослогын үеэр байсан хэмээн судлаачид тайлбарладаг. 

Энэ удаагийн олдворт судалгаа хийснээр Мезоамерикийн голлох үндэстнүүдийн нэг байсан Маяачуудын  гайхалтай соёл иргэншлийг танин нээхэд том алхам болно хэмээн Мексикийн Антропологи ба Түүхийн Үндэсний Хүрээлэнгийн судлаачид үзжээ. 

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө