Маршалын гүүрнээс Хийморь хотхон хүртэл 10 км дугуйн зам тавигдана

Маршалын гүүрнээс Хийморь хотхон хүртэл 10 км дугуйн зам тавигдана

Улаанбаатарт хотын удирдлагууд 2020-2021 онд нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ нийтдээ найман чиглэлд шинээр дугуйн зам барихаар хөгжлийн болон мастер төлөвлөгөөг батлаад байгаа аж.

Энэ хүрээнд өнгөрөгч долдугаар сарын сүүлээр Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх 7,1 километр /км/ дугуйн замыг ашиглалтад оруулсан нь олны талархлыг хүлээгээд байгаа гэж хэлж болно. 

Тэгвэл Маршалын гүүрнээс Хийморь хотхон хүртэлх “Дугуй зам”-ын төлөвлөгөө гарсан байна. Тодруулбал, Уг зам нь Мишээл экспо төвөөс Хийморь хотхоноор дайрч Маршал таун хүртэл нийт орчим 10км -ийн урттай тойрог бүхий дугуйн зам баригдах бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн нэмж хэлэхэд тус дугуй зам хувийн болоод нийслэлийн хөрөнгөөр баригдаж магадгүй байгаа ажээ.

Маршалын гүүр-Хийморь хотхон дугуйн замын ерөнхий төлөвлөгөө

Эко зурвас




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө