Иранд коронавирусийн гурав дахь давалгаа эхэлсэн гэв

Иранд коронавирусийн гурав дахь давалгаа эхэлсэн гэв

Ираны Техран мужид коронавирусийн халдварын гурав дахь давлагаа эхэлсэн гэж тус мужийн коронавирустэй тэмцэх штабаас мэдээллээ.

Тус штабын дарга Алиреза Зали  “Техранд халдварын гурав дахь давлагаа хэдийнээ эхэлснийг сүүлийн өдрүүдийн үзүүлэлт харуулж байна.

Гурав дахь болон хоёр дахь давлагааны хоорондын хугацаа маш богино байсан нь санаа зовоож байна.

Иймээс вирустэй холбоотой хязгаарлалтыг дахин тогтоох, тэр дундаа алсын зайнаас ажиллах журмыг сэргээх хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад илгээсэн” гэжээ.

Иранд коронавирусийн хоёр дахь давалгаа эхэлснийг долдугаар сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн юм. Үүний дараагаар халдвар огцом намжиж, наймдугаар сарын 31-нд 1642 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн долоо хоногуудад өдөрт илэрсэн хамгийн цөөн тохиолдол болж байжээ. Тус улсад нийтдээ 31,240,347 коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээд байна

Эх сурвалж: ISNA




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө