Эрүүдэн шүүхтэй холбогдуулан Б.Хурц нарын ЕСӨН хүнийг шүүх хурал эхлэх гэж байна

2019-07-08 19:18

Б.Хурц нарын шүүх хурлыг энэ сарын 23-нд хийхээр товлолоо

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг шалгаж байгаа. Тэднийг шалгаж дуусаад Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл, өнөөдөр тус хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 23-ны 10.00 цагт хийхээр товложээ.

2019-07-08 13:28

Б.Хурц нарын ЕСӨН хүнд холбогдох шүүх хурал ХААЛТТАЙ болж байна

С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарын ЕСӨН хүнийг шалгаж байгаа. Энэ хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг нь яг одоо Төв аймгийн шүүхэд хаалттай үргэлжилж байна.

Б.Хурц нарын есөн хүнийг хуучин эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргана. Эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах юм. Б.Хурц нарын есөн хүний өмгөөлөгчдийн зүгээс "хэргийг хэрэгсэгүй болгох эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаалгая" гэдэг хүсэлт тавиад байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Шүүх хуралд Содномдаржаа, Чимгээ нарын хохирогчид оролцож байгаа аж. Мөн С.Зориг агсны гэргий Булган хохирогчоор оролцож байна.

2019-07-08 09:38

Эрүүдэн шүүхтэй холбогдуулан Б.Хурц нарын ЕСӨН хүнийг шүүх хурал эхлэх гэж байна

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнийг ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтсээс шалгаж байгаа. Өнгөрөгч долоо хоногт эрүүдэн шүүлт явуулсан гэх хэргээр шалгагдаж байгаа есөн хүний нэр тодорсон.

Тодруулбал, УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан /тэд эрүүдэн шүүлт явагдсан гэх өдөр ээлжинд гарч байсан/ нарын есөн хүнийг шалгаж байгаа юм.

Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд яг одоо урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх гэж байна. Одоогоор шүүгдэг нарын өмгөөлөгчид бүрэн ирээгүй байгаа юм. Тус шүүх хуралд С.Зориг агснй гэргийг Булган хохирогчоор орж байгаа аж.

Энэ тухай мэдээллийг бид үргэлжүүлэн хүргэх болно.




Улаанбаатарт 20 градус дулаан байна

32 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

35 минутын өмнө