ВИДЕО: ОХУ-ын Балаково хотод олон тооны шувууд үхэж эхэлжээ

ВИДЕО: ОХУ-ын Балаково хотод олон тооны шувууд үхэж эхэлжээ

ОХУ-ын Саратов мужийн Балаково хотын гудамж талбайд шувууд олноор үхснийг иргэд сошиал сүлжээгээр мэдээлжээ.

Хотын иргэд энэхүү үзэгдлийн учир шалтгааныг сошиал сүлжээнд янз бүрээр тайлбарлаж,  агаарын бохирдол, байгалийн гамшиг, ёслолын буудлага зэрэгтэй холбоотой гэж таамаглацгаасан байна. Зарим нь бүр ОХУ-д нэвтрээгүй байгаа 5G сүлжээний хор уршиг гэж сэжиглэжээ. Мөн HBO компанийн бүтээл “Чернобыль” цуврал кинонд ийм үзэгдэл гардгийг ч зарим иргэд бичсэн байна.

Нийслэл Москва хотоос өмнө зүгт 1,000 орчим километр зайд оршдог Балаково хотод томоохон цөмийн цахилгаан станц байдаг бөгөөд Саратов мужид ч цэргийн химийн үйлдвэрүүд олон байдаг аж. Мөн ЗХУ-ын үед хэрэглэж байсан алдарт “Новичок” гэх хорыг  тус мужид үйлдвэрлэдэг гэх мэдээлэл бий. Саратов мужийн мал эмнэлгийн алба шувууд яагаад олноороо үхсэнийг шалгаж эхэлсэн ч Балаково хотын иргэд орон нутгийн албан хаагчдын мэдлэг чадварт эргэлзэж, Москвагаас  мэргэжилтнүүд урихыг шаардаад байгаа ажээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө