Наадмын нээлтийн 1200 тасалбарыг онлайнаар борлуулж байна

Наадмын нээлтийн 1200 тасалбарыг онлайнаар борлуулж байна

Үндэсний их баяр наадмын нээлт болон бөхийн барилдааны 6, 7 дугаар секцийн 1200 ширхэг тасалбарыг 2019 оны долдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 12:00 цагаас эхлэн https://eservice.ulaanbaatar.mn сайтаар онлайнаар худалдаалж эхэллээ.

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэх тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр (“Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил”) долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна.

Мөн энэ жилийн нэг онцлог нь долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 2 секц буюу 1200 тасалбарыг цахимаар худалдаалж эхэлжээ.

Наадмын тасалбарыг цахимаар худалдан борлуулахад интернэт ашигладаггүй хүмүүс, өндөр настнууд тасалбар авч чадахгүй сөрөг үр дагаврууд гарах тул  1200 тасалбарыг  нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн портал сайтаар борлуулах шийдвэрийг албаныхан гаргажээ.

Урьд жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт суудлын 50 хувийг ард иргэддээ зориулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулна гэсэн үг. Мөн Үндэсний их баяр наадмыг үзэхээр ирж буй жуулчдад 3000 тасалбар худалдана, үлдсэнийг нь Төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон Гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгох аж.

Наадмын тасалбарын үнэд өөрчлөлт ороогүй байна.  Tасалбар онлайнаар захиалах заавартай танилцана уу.




Өнөөдөр үхэр өдөр

24 минутын өмнө