Алга болсон охины цогцсыг нүхэн жорлонгоос олжээ

Алга болсон охины цогцсыг нүхэн жорлонгоос олжээ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дахь “Аварга тосон” рашаан сувиллын газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ амралтын газар эмээтэйгээ амарч явсан М /6 настай, эмэгтэй/ алга болсон.

Энэ сарын 6-ны өдрийн 19:40 цагийн орчим тус амралтын газрын тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар 07-ны өдрийн 10:45 цагт хүлээн авчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, алга болсон зургаан настай хүүхэд модон жорлонд унаж, амь насаа алдсан байжээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иймээс аялал, зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.