Си Зиньпинийг шүүмжилсэн Хятадын тэрбумтанд 18 жилийн хорих ял оноожээ

Си Зиньпинийг шүүмжилсэн Хятадын тэрбумтанд 18 жилийн хорих ял оноожээ

БНХАУ-н тэрбумтан Рен Жичианыг Си Зиньпин даргыг шүүмжилснийх нь төлөө 18 жилийн хорих ял оноожээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Си Зиньпинийг коронавирусийн халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн шүүмжилсэн утгатай нийтлэл бичсэнийхээ дараа сураггүй алга  болсон юм.

Харин өчигдөр/2020.09.22/ түүнд авилгын хэргээр 18 жилийн хорих ял оноосон нь олон нийтэд ил боллоо.

Түүнийг төсвийн хөрөнгөөс 16.3 сая ам.доллар шамшигдуулсан, авилга, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг хэргүүдэд буруутгаж, 620 мянган долларын /4.2 сая юань/ торгууль ногдуулжээ. Бээжингийн шүүхээс түүнийг бүх хэргээ хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

11 минутын өмнө