Б.Баатархүү: Иргэн О.Осоржамааг зодсон этгээдийг илрүүлэн, шалгаж байна

Б.Баатархүү: Иргэн О.Осоржамааг зодсон этгээдийг илрүүлэн, шалгаж байна

Иргэн О.Осоржамаа өчигдөр бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна.

Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, 2020.09.22-ны өдрийн 15:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн О.Осоржамаагийн биед халдсан болохыг тогтоон,  үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн өөрөө гомдол, мэдээллээ гаргах болон тухайн хэргийг харсан гэрч дуудлага өгсөн тохиолдолд хэргийг цагдаагийн байгууллагад шалгах нөхцөл бүрддэг байна. Иргэн О.Осоржамаа өмнө нь удаа дараа гудамжинд зодуулсан талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байсан бөгөөд тэдгээр тохиолдлуудад зодсон хүмүүст хариуцлага тооцож байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө