Монгол залуусын хөгжүүлсэн “Чимэгэ” хиймэл оюун ухаан нээлтээ хийлээ

Монгол залуусын хөгжүүлсэн “Чимэгэ” хиймэл оюун ухаан нээлтээ хийлээ

Монгол хэлийг 97%-ийн нарийвчлалтайгаар таньдаг “Чимэгэ” хиймэл оюун ухаан нээлтээ хийлээ. Уг хиймэл оюун ухаан нь монгол хэлээр ярьсныг бүрэн текст болгож бичихээс гадна худам монгол бичиг, крилл монгол бичгийн хооронд шууд хөрвүүлэг хийх чадвартай аж.

Уг системийг Болор толийг үүсгэн байгуулагч С.Бадрал хөгжүүлсэн бөгөөд Google-ийн Англи хэлний системтэй адил түвшинд ажиллах чадвартай юм байна.

Дашрамд дурьдахад “Чимэгэ” хиймэл оюун ухааныг App store, Playstore-с татан, гар утсаараа турших боломжтой аж.