Үе үеийн УИХ-ын дарга нар "Их Хуралдай" клуб байгуулна гэв

Үе үеийн УИХ-ын дарга нар "Их Хуралдай" клуб байгуулна гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн улсын их дарга нартай уулзаж, "Их Хуралдай" клуб байгуулахаа мэдэгджээ. Уулзалтад З.Энхболд, Ц.Нямдорж, М.Энхболд тэргүүтэй УИХ-ын дарга болон Н.Энхбаяр, Н.Багабанди зэрэг Ерөнхийлөгч асан оролцсон байна.

Энэ тухай  Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа  “Үе үеийн УИХ-ын дарга нартайгаа уулзлаа. Тэднийхээ санаа бодол, сургамж зөвлөгөөг сонслоо. Хойшлуулшгүй чухал ажилтай байсан Гончигоо дарга маань л оролцож амжсангүй. Спикерүүд хамтран ярилцах, зөвшилцөх, санал бодлоо солилцох "Их Хуралдай" клуб байгуулахаар тохиролцлоо. Парламентаа цаашид төлөвшүүлэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэх, туршлага сургамжаа ярилцах энэ “Клуб” сайн дурын үндсэн дээр ямар нэг хөрөнгө зардал гаргахгүйгээр ажиллах юм” хэмээн нийтэлжээ.