Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр төрийн далбааны "ХӨХ" өнгө "ЦЭНХЭРЭЭР" солигджээ

Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр төрийн далбааны "ХӨХ" өнгө "ЦЭНХЭРЭЭР" солигджээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр есдүгээр сарын 20-ны өдөр Москва хотод очсон билээ. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийсэн юм.  Гэтэл хоёр талын эрхмүүд мэдээлэл хийх үеэр Монгол Улсын төрийн далбааны өнгө солигдсон байв.

Тодруулбал, Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг.

Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй. Харин айлчлалын үеийн зурагт Монгол улсын төрийн далбааны хөх өнгө, цэнхэр өнгөөр солигдсон байсан нь иргэдийн гайхаршлыг багагүй төрүүлсэн юм.