ЦЕГ: Б.Сүндэрьяад халдсан “З" гэх этгээдийг илрүүлэн шалгаж байна

ЦЕГ: Б.Сүндэрьяад халдсан “З" гэх этгээдийг илрүүлэн шалгаж байна

Олон нийтэд “Сүнээ” гэх нэрээрээ хэдийн танил болсон балетын багш Б.Сүндэръяа өчигдөр /2020.09.22/ ажлын байрандаа нэгэн үл таних этгээдэд зодуулсан бичлэгээ цахим сүлжээнд оруулсан билээ. Тэрээр өөрийн нүүр хуудсандаа энэ талаар “Нэг л өдөр би бусдын гарт амиа алдах нь тодорхой юм байна. Монголын хууль намайг хамгаалсангүй. Ажлын байрандаа бусдад зодууллаа. Ухаан ороод хартал өмнө нь хутгатай ирж байсан этгээд мөн байна. Нэр бүхий улстөрчийн нэрийг байнга хэлдэг. Би намайг дарамталж, сүрдүүлж байна гэсэн хүсэлтийг удаа дараа өгсөн ч прокурорын байгууллагаас дандаа хаана. Хэзээ ч хэрэг нээж байгаагүй.  Удаа дараа ийм зүйл давтагдлаа! Хэн ч хариуцлагагүй хүлээхгүй. Хоолойг чинь хэрчиж ална, дүүжлэнэ, заавал алж байж сална гэдгээ нэг л өдөр биелүүлэх юм байна” хэмээн нийтэлсэн байсан юм.

Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Иргэн Б.Сүндэръяаг зодож, дарамталсан "З" гэх этгээдийг саатуулан шалгаж байна” гэж мэдээллээ.

Түүний хувьд өнгөрсөн долоо хоногт “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, үл таних этгээдүүдийн зүгээс удаа дараа ирж байсан дарамт шахалтын талаар ярьсан билээ.