Иргэдийн хандивласан 9.2 сая төгрөгөөр 46 ширхэг халуун хэмжигч авчээ

Иргэдийн хандивласан 9.2 сая төгрөгөөр 46 ширхэг халуун хэмжигч авчээ

Иргэд болон байгууллагуудаас Улсын онцой комисст 3.4 тэрбум, Нийслэлийн онцгой комисст 257 сая төгрөгийг  хандивласан. Улсын онцгой комиссоос иргэдээс өгсөн хандивын мөнгөний зарцуулалтын тайланг дэлгэсэн. Харин Нийслэлийн онцгой комисс тайлангаа тавиагүй байгаа юм. 

Гэтэл Нийслэлийн онцгой комисс нь хандивын мөнгийг үрэлгэн зарцуулж, халуун хэмжигчийг нэг бүрийг 200 мянган төгрөгөөр мөн амны хаалтыг зах зээлийн үнээс өндөр өртгөөр худалдан авчээ. 

Тодруулбал, УИХ-ын сонгуульд зориулан 46 ширхэг зайнаас халуун хэмжигчийг 9.2 сая төгрөгөөр худалдан авчээ. Мөн долоон сая төгрөгийг наадмын үеэр ашигласан гэхдээ юунд зарцуулсан нь тодорхой бус байгаа аж. Мөн сонгуулийн үеэр Улсын онцгой комисст хандивласан мөнгөнөөс 1.7 тэрбум төгрөгөөр амны хаалт авчээ.