Манай улсад цахим гэмт хэрэгт холбогдсон 800 гаруй хятад иргэний шүүх хурал дахин хойшиллоо

Манай улсад цахим гэмт хэрэгт холбогдсон 800 гаруй хятад иргэний шүүх хурал дахин хойшиллоо

Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд  Баянзүрх дүүрэгт байрлах “Амар” зочид буудлаас 200, Баянгол дүүрэгт байрлах “Кентавр” зочид буудлаас 80, мөн  “Ориентал”,  “Сүхбаатар дүүрэгт байрлах “Юнион” зочид буудлаас 300 орчим Хятад иргэдийг саатуулан баривчилсан байдаг.  Уг хэрэгтэй холбогдуулан Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох тус хэргийн гэм бурууг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Гэвч шүүгдэгч Жан Хун Чаны өмгөөлөгч Б.Тэнгис Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлжээ.

Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.

Харин шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн байна.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө