Р.Булгамаа: Хүүхэд хамгаалах зардлыг Сангийн яамнаас хассан

Р.Булгамаа: Хүүхэд хамгаалах зардлыг Сангийн яамнаас хассан

Хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийллийн гэмт хэргүүд гарч олон нийтийг цочирдуулаад байна. Хамгийн сүүлд 9 настай охиныг хойд эцэг нь зодож амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэрэг гарсаны дараа олон нийт болон цагдаагийн байгууллага, УИХ-ын гишүүдийн зүгээс хүүхэд хамгаалах төсөв болон хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэхийг шаардаж байсан билээ. 

Тэгвэл "ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ" төслийн 2020 оны санхүүжилтыг Сангийн яамнаас тэвчиж болох зардал гэдэг үндэслэлээр зогсоосон гэж хуульч Р.Булгамаа мэдэгджээ. Мөн Хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэх саналыг шийдвэр гаргах түвшинд гурван жил ярьсан ч Сангийн яамнаас санхүүжилтыг нь хасдаг байна. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө