Өнгөт арьст эрийг хөнөөж, цогцсыг нь шатаасан хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ

Өнгөт арьст эрийг хөнөөж, цогцсыг нь шатаасан хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ

Энэ сарын 16-ны өдөр АНУ-ын баруун хэсэгт орших Айова мужийн Келлогг хотын ойролцоо замын хажуугийн шуудуунаас гал гарсан тухай мэдээлэл цагдаагийн албанд иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиход өнгөт арьст эрийн цогцос шатаж буй байдалтай олдсон байна. Улмаар уг хэрэгт  гурван эрэгтэй, нэг эмэгтэйг сэжиглэн баривчилжээ.

Баривчлагдсан эрчүүдийн нэг болох 31 настай Стивен Вогел буюу Уайт нь урьд нь  шоронд хоригдож байсан ба одоо нэгдүгээр зэргийн аллага, цогцсыг зүй бусаар ашигласан гэсэн хэргээр яллагдаж байгаа гэж Айова мужийн Олон нийтийн аюулгүй байдлын газраас мэдээлсэн байна.

Харин нөгөө гурван сэжигтэнг гэмт хэргийг дэмжсэн, хамтран үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм.

Амиа алдсан хохирогч Гриннелл хотын оршин суугч 44 настай Майкл Уильямс байсан бөгөөд цагдаагийн газрын шалгалтаар Уильямсыг есдүгээр сарын 12-нд Гриннелл хотод хөнөөж, цогцсыг нь даавуу, хуванцараар ороон, 16-ны өдөр Келлогг хот руу аваачиж галд шатаасан болох нь тогтоогджээ.  

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө