Монголын агаарын хөлөг анх удаа Унгар улс руу шууд нислэг үйлдлээ

Монголын агаарын хөлөг анх удаа Унгар улс руу шууд нислэг үйлдлээ

Түүхэнд анх удаа Монгол-Унгарын шууд нислэгийн онгоц Будапешт хотын Лист Фэрэнцийн нисэх онгоцны буудалд өчигдөр /2020.09.23/ газарджээ.

МИАТ компанийн үйлдсэн уг нислэгээр Унгар улсад суралцах 127 монгол оюутан тус улсад очсон байна.

Энэхүү түүхэн үйл явдал нь Унгар, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосоны 70 жилийн ойн жил тохиож байгаа гэдгээрээ онцлог юм.