Аляскийн цэцэрлэгт хүрээлэнд баавгай хүн рүү дайрч, амийг нь хөнөөжээ

Аляскийн цэцэрлэгт хүрээлэнд баавгай хүн рүү дайрч, амийг нь хөнөөжээ

Энэ сарын 20-ны өдөр Аляскийн Врангелл-Сентэд оршин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баавгай хүн рүү халдаж, амь насыг нь хөнөөжээ. Нэрийг нь нууцалж буй хохирогч анчин байсан бөгөөд Чисана голын ус зайлуулах хоолойн ойролцоо найзынхаа хамтаар хандгай агнаж явсан байна.

Тус цэцэрлэг хүрээлэнд баавгай хүн рүү дайрах нь тун ховор байдаг аж. Тиймээс Цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас жуулчдыг сонор сэрэмжтэй байж, шүршигч авч явахыг анхааруулжээ.

Түүнчлэн хэрэв баавгай ойр хавьд нь ирвэл хөлөө дэлгэн, доошоо харж, хөдөлгөөнгүй хэвтэхийг зөвлөсөн байна. Баавгай намрын саруудад ичээндээ бэлддэг. Тиймээс хоол хүнс хайж явах нь элбэг байдаг аж. 

Аляскийн Врангелл-Сент. Элиас Цэцэрлэгт хүрээлэн

Эх сурвалж: CNN