Монголд анх удаа Хубилай хааны лаан баримлыг урлажээ

Монголд анх удаа Хубилай хааны лаан баримлыг урлажээ

“Хубилай хаан ба монгол жанжид” үзэсгэлэн өчигдөр /2020.09.23/ Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.  Уг үзэсгэлэнг “Мөнх тэнгэрийн цаг” ТББ, Чингис хааны лаан баримлын музейтэй хамтран гаргаж байгаа юм.

Үзэсгэлэнд Хубилай хаан болон Монголын эзэнт гүрний үеийн Жамух, Хасар, Өүлэн эх, Мухулай, Боорчи, Тулуй нарын түүхэн хүмүүсийн дүр төрхийг сэргээн урласан лаан баримлуудыг толилуулж байгаа аж. Мөн Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалдаг Юань гүрний үед холбогдох хосгүй үзмэрээс дээжлэн дэлгэжээ.

 Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалдаг Юань гүрний үед холбогдох хосгүй үзмэрээс дээжлэн дэлгэжээ. Эдгээр лаан баримал Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэсэн гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байна.

Эх сурвалж: Montsame.mn