Япончууд коронавирусийн нянг 99 хувь устгах чадалтай чийдэн бүтээжээ

Япончууд коронавирусийн нянг 99 хувь устгах чадалтай чийдэн бүтээжээ

Японы Ushio Ink гэрэлтүүлгийн компани коронавирусийн нянг 99% устгах чадвартай “Care 222” нэрт чийдэн бүтээжээ.  Колумбын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран бүтээсэн уг чийдэнг коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй нутагт ашиглахыг зөвлөж байгаа юм байна.

Мөн тус чийдэн нь хэт ягаан туяа ялгаруулдаг аж. Угтаа хэт ягаан туяа нь хүний биед хортой нөлөө үзүүлж, арьсны хавдар үүсгэн хараа муутгадаг гэдэг ч шинээр зохион бүтээгдсэн чийдэнг хүний биед ямар нэг хор нөлөөгүй гэж танилцуулж байна. Учир нь “Care 222” чийдэн нь хуучных шиг 254 нанометрийн урттай гэрэл цацруулдаггүй, 222 нанометртэй учраас хүний биед хоргүй хэмээн тайлбарласан байна.