ЭЭЖҮҮД: Хүүхдээ хамгаалах асуудлаар үгээ хэлэх гэтэл цагдаагийн хүчээр тараачихлаа

ЭЭЖҮҮД: Хүүхдээ хамгаалах асуудлаар үгээ хэлэх гэтэл цагдаагийн хүчээр тараачихлаа

Ээжүүд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцэн тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Эсэргүүцлийн жагсаалд Төрийн бус байгууллагууд оролцсон ч цагдаа нар хүчээр тараажээ. 

Ээжүүдийн төлөөлөл энэ үеэр "Хүүхдүүд тоглох талбайгүй, гэр оронгүй, идэх хоолгүй, хүчирхийлд өртдөг, аюултай орчинд амьдарч байна. Улаанбаатар хот гамшгийн хэмжээнд хүрлээ. Хүүхэд бохир, өвчлөлтэй хотод амьдарч, эмчлүүлэх эмнэлэггүй байна. Мөн эцэг, эхийнхээ гарт амиа алдсаар байгааг хараад сууж болохгүй. Тиймээс ээжүүд хүүхдэд ээлтэй хотыг бий болгохыг нийслэлийн удирдлагуудаас шаардаж ийнхүү жагсаж байна.

Биднийг дэмжиж ТББ болон аавууд хүртэл ирсэн. Бид хотын удирдлагуудад хандан үгээ хэлэх гэтэл цагдаагийн хүчээр тараасан. Нийслэл хот хүүхдэд зориулсан төсөвтэй. Гэтэл тэр мөнгийг нь дарга нар авчихдаг. Хүүхэд хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах ёстой мөнгийг хотын удирдлагууд завшсан байна гэдэг мэдээлэл гарсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мөнгийг хүүхдэд зарцуулах ёстой байтал дарга нар гадаадад зугаалсан байна.Үүнийгээ тайлагнах хэрэгтэй. Буруутай бол уучлал гуй. Гэтэл биднийг шаардлагаа ч тавьж амжаагүй байхад тараасан" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө