Жижи Хадид, Зейн Малик нар охинтой болжээ

Жижи Хадид, Зейн Малик нар охинтой болжээ

Алдарт загвар өмсөгч Жижи Хадид болон “One Direction” хамтлагийн дуучин Зейн Малик нар охинтой болжээ. Энэ талаар Зейн Малик цахим хуудаснаа “Эрүүл саруул, үзэсгэлэнтэй охин минь энд байна. Би үгээр илэрхийлэх боломжгүй сайхан зүйлийг мэдэрч байна” хэмээн бичжээ. Өдгөө 25 настай Жижи Хадид өнгөрсөн дөрөвдүгээр сард анхны хүүхдээ тээж буйгаа олон нийтэд зарласан юм. 

Жижи Хадидын Инстаграм хуудаснаа нийтэлсэн зураг

Эх сурвалж: CNN