Нисэх, Яармагаас хотын төв рүү зорчих ТЭЦ-4 ийн замын хөдөлгөөнийг нээлээ

Нисэх, Яармагаас хотын төв рүү зорчих ТЭЦ-4 ийн замын хөдөлгөөнийг нээлээ

Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4 ийн замын засварын ажил дуусч, замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ. Тус замаар Нисэх, Яармагаас хотын төв рүү явах иргэд зорчих боломжтой юм. Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн бөгөөд гэрээт хугацаа арваннэгдүгээр сарын 1-ний өдөр дуусч, хүлээлгэн өгөх ёстой байсан.

Гэвч замын ажлыг түргэсгэх талаар иргэд, ААН-үүдээс олон өргөдөл, санал ирсэн учир хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, хугацаанаас нь өмнө нээсэн байна.

Одоогоор явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд хийгдэж дуусаагүй байгаа ч арваннэгдүгээр сараас өмнө тохижилтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгааг албаныхан мэдээллээ. Уг засварын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэсэн бөгөөд тус зургаан километрийн урттай замын ажилд 7.6 тэрбум төгрөг зарцуулжээ.