БНХАУ-ыг шүүмжилсэн Австралийн хоёр эрдэмтнийг тус улсад нэвтрэхийг хоригложээ

БНХАУ-ыг шүүмжилсэн Австралийн хоёр эрдэмтнийг тус улсад нэвтрэхийг хоригложээ

Австралийн эрдэмтэн Клив Хэмилтон, мөн тус улсын Стратегийн бодлогын хүрээлэнгийн (ASPI) ажилтан Алекс Йоске нарыг Хятадад нэвтрэхийг хориглосон" талаарх нийтлэл БНХАУ-ын "Хуаньцю шибао" сонинд гарчээ. Тус хоёр эрдэмтэн нь БНХАУ-г шүүмжилсэн учир ийнхүү “Улсад нэвтрэх, гарах журмын тухай" хуулиар хориглосон байна.

Клив Хэмилтон нь Австралийн Чарльз Стёртын нэрэмжит Их сургуулийн нийгмийн ёс зүйн тэнхимийн эрхлэгч аж. “Хуаньцю шибао" сонинд бичсэнээр, “Клив Хэмилтон БНХАУ-ыг гүтгэн доромжилсон ном, тайлангуудыг 2017 оноос хойш нэг бус удаа хэвлүүлсэн” гэжээ.

Түүнчлэн Алекс Йоскег “2018 онд ASPI-д ажиллаж эхэлснээсээ хойш "БНХАУ-ын их дээд сургуулиудын олон улсын хамтын ажиллагаа нь "цэргийн зорилтыг хэрэгжүүлдэг" хэмээн гутаан доромжилсон" нийтлэлүүдийг удаа дараа хэвлүүлсэн” учир БНХАУ-руу ирэх визийг нь цуцалсан хэмээн бичжээ.

Клив Хэмилтон, Алекс Йоске нар

Эх сурвалж: Globaltimes, ABCnews