Сайжруулсан түлшний түүхий эдийг шинэ төмөр замаар тээвэрлэнэ

Сайжруулсан түлшний түүхий эдийг шинэ төмөр замаар тээвэрлэнэ

“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд шинэ төмөр замаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг тээвэрлэх санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагааны дараа “МТЗ” ТӨХК Гүйцэтгэх захирал Р.Батсүх, “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар сайжруулсан түлшийг шинэ төмөр замаар тээвэрлэх тухай танилцуулга хийсэн байна. Ингэснээр тун удахгүй сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг шинэ төмөр замаар тээвэрлэж эхлэх бөгөөд ингэснээр Улаанбаатар хотын түлшний нийлүүлэлтэд тодорхой хомстол үүсэхгүй болох ажээ.