Нийслэлд шинээр баригдаж буй 985 барилгын 127 нь зөвшөөрөлгүй байна гэв

Нийслэлд шинээр баригдаж буй 985 барилгын 127 нь зөвшөөрөлгүй байна гэв

Өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас  барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 985 барилгад хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй 127 барилга, байгууламж байсан бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 33,  батлагдсан зураг төсөлгүй 37, барилгын норм дүрм зөрчсөн 39 байгууллага байжээ.

Эдгээр аж ахуй нэгж байгууллагуудад НМХГ-аас 18 зөрчлийн хэрэг нээж, хялбаршуулсан журмаар 35-ыг шийдвэрлэж 29 иргэнд 22,700,000 төгрөг, 24 ААН байгууллагад 186,000,000 төгрөг, нийт 208,700,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

Мөн шалгалтын явцад буулгах шаардлагатай гэж дүгнэлт гарсан 26 барилга байгууламжийн саналыг холбогдох байгууллагуудад илгээж, барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг зөрчин барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа долоон барилга байгууламжийн захиалагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрын эрхийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус хүргүүлжээ.