Ирэх сард ФАТФ-ын ажилчид манай улсад ирж ажиллахаар болжээ

Ирэх сард ФАТФ-ын ажилчид манай улсад ирж ажиллахаар болжээ

Монгол Улс Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын эрсдэлтэй ангилал буюу бидний ярьдгаар "Саарал жагсаалт"-д ороод байсан. Одоогоос гурван сарын өмнө тус жагсаалтаас гарах 6 даалгаврыг бүрэн биелүүлсэн  гэж манай улсыг үнэлсэн хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байв.

Тэгвэл, ирэх аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ФАТФ-ын гишүүд манай улсад ирж газар дээр нь ажиллахаар болсныг эх сурвалж мэдээллээ. Дээрх шалгалтыг амжиллтай хамгаалсан тохиолдолд Олон улсын санхүүгийн хориг арга арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын  "саарал жагсаалт"-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж байгаа юм.