Даваа гарагаас эхлэн 100 айлд байрлах УБЕГ-т хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хийхгүй гэв

Даваа гарагаас эхлэн 100 айлд байрлах УБЕГ-т хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хийхгүй гэв

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 100 айл дахь үйлчилгээний хоёрдугаар байранд, мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Мишээл, Драгон, Дүнжингарав төвүүд дээр үзүүлж байсан билээ.

Тэгвэл  улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор 2020 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс буюу ирэх даваа гарагаас эхлэн нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр төвийн 6 дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс, мөн өөрт ойр байрлах үйлчилгээний нэгдсэн төвд хандан  Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг авах боломжтой болжээ.

Иймд иргэд, аж ахуй нэгжүүд УБЕГ-ын 100 айл дахь үйлчилгээний хоёрдугаар байранд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхгүй болсныг анхаарна уу!