ФОТО: "The HU" хамтлагийг "Хангарди" одонгоор ШАГНАЛАА

ФОТО: "The HU" хамтлагийг "Хангарди" одонгоор ШАГНАЛАА

“THE HU" хамтлагийн залуус европын орнуудад хийсэн аялан тоглолтоо дуусган, өнөөдөр эх орондоо ирсэн.

Тэдний соёл урлагийн салбарт амжилт үзүүлж, Европ тив даяар Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж буйг нь үнэлэн Нийслэлийн дээд шагнал "ХАНГАРДИ" одонгоор шагналаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 12.00 цагт Нийслэлийн төр захиргааны байрны Б танхимд болсон юм. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар гардуулжээ.

"THE HU" хамтлаг нь "Хүннү" рок урсгалаар бүтээл туурвидаг. Тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэн болсон юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ