Украины цэргийн онгоцны ослоос амьд үлдсэн ганц эрийг “Баатар” хэмээн өргөмжилжээ

Украины цэргийн онгоцны ослоос амьд үлдсэн ганц эрийг “Баатар” хэмээн өргөмжилжээ

Хорин сонсогч, долоон офицер сууж явсан Украины армийн Антонов АН-26 нисэх онгоц Баасан гаригийн орой (2020.9.25) сургуулилтынхаа үеэр осолдож, 26 хүн амь үрэгдсэн билээ. Тэгвэл уг ослоос ганц сонсогч амьд үлдсэн бөгөөд түүнийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Баатар” хэмээн өргөмжилж, амиа алдсан бусад хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Амьд үлдсэн ганц сонсогч

Уг осол Украины зүүн хойд хэсгийн Харькив хотод болсон бөгөөд онгоц цэргийн баазаас холгүй орших хурдны зам дээр газардахдаа шатсан аж. Мөрдөн шалгах албаныхан ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн доголдол, хүний буруутай үйл ажиллагаа, засвар муу хийгдсэн зэрэг олон шалтгаантай холбон тайлбарлаж байгаа юм байна. Нисэх онгоц нь 1977 онд үйлдвэрлэсэн ба сүүлийн гурван жил завсар үйлчилгээ хийгдээгүй гэж албаныхан мэдэгджээ.