Трампын экс зөвлөх Брэд Парскейл амиа хорлохыг завджээ

Трампын экс зөвлөх Брэд Парскейл амиа хорлохыг завджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлын менежерээр ажиллаж байсан Брэд Парскейл өчигдөр амиа хорлохыг завдаж, эмнэлэгт хүргэгджээ.

Энэ талаар дуудлагыг түүний гэргий цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаагийнхан түүнийг Форт-Лодердейл дэх гэрээс нь гаргаж, эмнэлэгт хүргэжээ.

Хэвлэлд мэдээлснээр, Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлын хүрээнд түүний хийж буй ажилд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, "эрх мэдэл"-ийг нь бууруулсан байна. Мөн кампанит ажилд зарцуулах төсвөөс хэдэн сая ам.долларыг өөрийн компаниудын дансанд шилжүүлсэн гэж шүүмжилжээ.