ШУУД: Ганданд үйлчлүүлэх иргэд машинаа тавих ёстой зогсоолд, автомашин худалдаалж байна

ШУУД: Ганданд үйлчлүүлэх иргэд машинаа тавих ёстой зогсоолд, автомашин худалдаалж байна

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Батцагаан цогчин дуган нь өнгөрсөн онд /2019/ нээлтээ хийж, бүрэн ашиглалтад орсон. Тус дуганыг барьхад УИХ-аас 5,4 тэрбум төгрөг төсөвлөж, тухайн үед иргэдээс багагүй шүүмжлэл хүртэж байсан юм.

Тэгвэл өдгөө Батцагаан цогчин дуганы B1 давхарт хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж байна гэсэн иргэдийн гомдол бидэнд ирсэн юм. Тодруулбал, сүсэгтэн олны автомашинаа тавих ёстой зогсоолд автомашин худалдаалах цэг худалдаа эрхэлж байна гэсэн иргэдийн гомдлын дагуу мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна.

Энэ талаар Гандантэгчилэн хийдийн өмгөөлөгч н.Батбаяраас тодруулахад "Хувийн хэвшилд түрээсэлж буй нь үнэн. Гэхдээ ямар нэгэн хууль бус зүйл байхгүй. Батцагаан цогчин дуган томоохон хэмжээний байгууламж учраас ус, цахилгаан гэх мэт урсгал зардлыг нөхөхийн тулд бид машины зогсоолын тодорхой хэсэг талбайг түрээсэлж байгаа" гэлээ.