АНУ-ын зэвсэгт хүчинд амиа егүүтгэх тохиолдол ихэсчээ

АНУ-ын зэвсэгт хүчинд амиа егүүтгэх тохиолдол ихэсчээ

Цар тахлын үед Америкийн цэргүүдийн дунд амиа хорлолтын тохиолдлын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 хувиар нэмэгджээ. Энэ тухай тус улсын Хуурай замын болон агаарын цэргийн хүчний төлөөлөгчид мэдэгджээ.

“Бодит байдлыг би шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй ч схем, графикаас харахад сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд нэмэгджээ. Амиа егүүтгэсэн тохиолдол коронавирусийн цар тахлын улмаас нэмэгдсэн гэж бид баттай хэлж чадахгүй. Гэсэн ч шууд харилцан хамаарал байгаа нь ажиглагдаж байна. Тодруулбал, цар тахал дэгдэж эхэлсний дараа амиа хорлолтын тоо нэмэгджээ” хэмээн АНУ-ын Хуурайн замын цэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Райан Маккарти мэдэгджээ.

Иймэрхүү хандлага ажиглагдаж байгаа нь санхүүгийн төдийгүй сэтгэл зүйн тогтворгүй байдал өсөн нэмэгдэж буйтай холбоотой байж магадгүй байна. Стресст өртдөг цэргийнхэн цар тахлын улмаас улам их сэтгэл санаагаар хямарчээ. Үүнээс гадна 4 дүгээр сараас 8 дугаар сарын хугацаанд ахмад зүтгэлтнүүд сэтгэл зүйн тусламж авах нь ихэссэн байна.

Эх сурвалж: Associated press