Хоёр автомашин хулгайлсан этгээдийг илрүүлэн, шалгаж байна

Хоёр автомашин хулгайлсан этгээдийг илрүүлэн, шалгаж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ижил маркийн хоёр автомашин хулгайд алдагдсан хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ.

Хэргийн талаар тодруулбал, тухайн өдрүүдэд Баянзүрх дүүргийн зургаа болон тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Тoyota ist” маркийн цагаан өнгөтэй хоёр ажил автомашин зогсоол дээрээсээ хулгайд алдагдсан хэрэг гарсан байна. Хэргийн талаар автомашинаа алдсан иргэд цагдаагийн байгууллагад тус, тусдаа дуудлага өгчээ.

Мэдээллийн дагуу шалгахад, иргэн Б болон Г-ийн эзэмшлийн "Toyota Ist" маркийн улсын дугаартай цагаан өнгийн автомашинуудыг тус дүүргийн харьяат иргэн 17 настай, эрэгтэй Т хулгайлсныг олж тогтоосон байна. Одоогоор уг хэрэг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж.