Хөл хориог зөрчиж үдэшлэг зохиосон эрд нэг жилийн хорих ял оноожээ

Хөл хориог зөрчиж үдэшлэг зохиосон эрд нэг жилийн хорих ял оноожээ

АНУ-ын Мэрилэнд муж улсад нэгэн эр мужийн хөл хорионы захирамжийг зөрчиж, томоохон хэмжээний үдэшлэг зохиосон хэргээр нэг жилийн хорих ял авчээ.  42 настай Шон Маршалл Майерс өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр гэртээ үдэшлэг зохион байгуулж байгаад баривчлагдсан юм. Цагдаагийн албан хаагчид үдэшлэгээ зогсоохыг шаардахад эсэргүүцсэн тул түүнийг баривчилжээ.

Шон Маршалл Майерс

Тухайн үед Мэриландад 10  хүн нэг дор цугларахыг хориглосон захирамж гараад удаагүй байсан юм. Шүүх хурал өнгөрсөн баасан гарагт/2020.09.25/ болж, түүнийг онцгой байдлын үеийн тушаалыг биелүүлээгүй гэсэн зүйл ангиар түүнийг буруутгаж, нэг жилийн хорих ял оноосон байна.

Эх сурвалж: CNN