АМГТГ: АИ 92 шатахууны үнэ дахин 50 төгрөгөөр БУУРСАН ч есдүгээр сараас өсөх магадлалтай байна

АМГТГ: АИ 92 шатахууны үнэ дахин 50 төгрөгөөр БУУРСАН ч есдүгээр сараас өсөх магадлалтай байна

АМГТГ-аас шатахууны үнийг 50 ТӨГРӨГӨӨР БУУЛГАСАН талаар мэдээлэл хийлээ. 

Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Өнгөрсөн гурав, дөрөв, тавдугаар сард дэлхийн зах зээлд дээрх түүхий тосны үнэ нэмэгдсэн. Үүнээс үүдэн АИ 80 шатахуун, 180-200 орчим төгрөгөөр өссөн.

Харин зургадугаар сараас дэлхийн зах зээл дээрх нефтийн хэл үнэ буурсантай холбогдуулан өнгөрсөн сард шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан.

Өчигдрөөс дахин 50 төгрөгөөр бууруулаад байна. Ингэснээр дизель 45-50 төгрөгөөр, АИ-92 бензиний үнэ нийтдээ 100-110 хүртэлх төгрөгөөр буурлаа.

Цаашид шатахууны хилийн үнэ өсөх төлөвтэй байгаа бөгөөд гадаад зах зээлийн үнэ өсөж байгаа тул зохистой түвшинд барьж ажиллана. Энэ өсөлт манай зах зээлд ирэх есдүгээр сараас мэдэгдэнэ. 

Хилийн үнэ өсөх, буурах үед нөхцөл байдалд тааруулан өсөлтийг бууруулахаар ажиллаж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус 21 байгууллагын төлөөлөл хуралдан зөвлөмж гаргасан. 

Өнгөрсөн хугацаанд дизелийн түлш 40 орчим төгрөгөөр нэмэгдсэнийг зах зээлтэй уялдаагүй дур мэдэн нэмсэн байна гэж үзэж байгаа" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

28 минутын өмнө