Б.Бат-Орших, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар допингийн А сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдэв

Б.Бат-Орших, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар допингийн А сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдэв

Өнөөдөр Үндэсний бөхийн салбар хорооноос 2020 оны Үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг нийтэд мэдээллээ. Шинжилгээг БНСУ-ын допингийн хяналтын лабораторид илгээсэн байсан бөгөөд хариу есдүгээр сарын 8-нд ирсэн байна.

Тус албан бичигт дурьдсанаар, Үндэсний их баяр наадамд зургаа давсан Улсын харцага Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой гурван төрлийн бодис, хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас нэг төрлийн, хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус тус илэрсэн байна.