Франц, Италийн хилийн нутгуудад үерийн улмаас хоёр хүн нас барж, найман хүн сураггүй алга болжээ

Франц, Италийн хилийн нутгуудад үерийн улмаас хоёр хүн нас барж, найман хүн сураггүй алга болжээ

Франц, Итали хоёр орны хил орчмын бүс нутгуудад хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр хүн нас барж, найман хүн сураггүй алга болжээ. Мөн замууд урсаж, 100 гаруй барилга байшин сүйдсэн байна.

Францын Ерөнхий сайд Жан Кастекс гамшигт нэрвэгдсэн газруудад очсоныхоо дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж санаа зовж байна. Би өнөөдөр харсан зүйлсээсээ их цочирдсон. Хар салхинаас үүссэн үерийн улмаас олон хүн хохирсон байна” гэжээ.

Алекс гэж нэрлэгдсэн шуурганы улмаас үүссэн үер Францын Ницца хотын эргэн тойронд хэд хэдэн тосгон сүйджээ. Ницца хотын дарга Кристиан Эстроси нисдэг тэргээр гамшигт нэрвэгдсэн газар дээгүүр нисэж өнгөрсний дараа сүүлийн зуун жилд тохиолдож байгаагүй хамгийн хүчтэй үерийн гамшиг гэжээ.

Эх сурвалж: CNN