“Авто ралли” уралдааны үеэр хоёр автомашин мөргөлдөж нэг хүн нас баржээ

2019-07-09 19:52

"Торгоны зам" авто раллиг зохион байгуулагчид албан ёсоор мэдэгдэл гаргажээ

Эрхүүгээс гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид өнөөдөр /2019 оны 07 дугаар сарын 09/  Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн байна.

Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарснаар өнөөдөр Төв аймгийн нутагт бариандаа орлоо.

Харамсалтай нь, Японы HINO багийн тамирчны арын албыг хариуцаж байсан машин осолдсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна.

Тус осол гаргасан машин нь Японы тамирчны арын албаны машин биш бөгөөд дараах тайлбарыг албан ёсоор хүргүүлж байна.

Японы HINO багийн арын албыг хариуцаж байсан албан ёсны зөвшөөрөлтэй машин 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улан-Үдэ хотод эвдэрсэн тул Японы багийн арын албаныхан Дархан-Улан-Үдэ чиглэлд хүн тээвэрлэдэг машин түрээслэн, зөвшөөрөлгүйгээр наалт нааж хариуцлагагүй үйлдэл гарган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт "Toyota Prius" маркийн машинтай мөргөлдсөний улмаас нэг монгол эмэгтэй амиа алдсан осол гарлаа.

Ийнхүү осол гарсанд уралдаан зохион байгуулагчид гүнээ харамсаж буйг үүгээр илэрхийлж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлэх тул тус аймаг, сумдын иргэд, малчид тусгайлан заасан уралдааны замаас хол байх, адуу малаа бэлчээрлүүлэхгүй байхыг анхааруулж байна.

2019-07-09 15:38

“Авто ралли” уралдааны үеэр хоёр автомашин мөргөлдөж нэг хүн нас баржээ

Өнөөдөр буюу энэ сарын 9-ний өдөр "Торгоны зам" авто раллид оролцогчид Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад уралдаанаа үргэлжлүүлж байна. Тэдний манай улсад орж ирэхэд нэг минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл манай улсад нэвтэрсэн байна. Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарснаар өнөөдөр Төв аймгийн нутагт бариандаа орохоор уралдаж байсан юм.

Гэтэл тэмцээний үеэр уралдааныг дагаж явсан хоёр автомашин Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутаг байрлах хоёрын даваа гэх газрыг дайран өнгөрч байхдаа мөргөлджээ.

Ослын тухай тодруулбал, Мото ралли уралдааныг дагаж явсан зохион байгууллагчдын авто машин осол гаргасны улмаас хоёр хүн хүнд бэртэж, нэг эмэгтэй зорчигч газар дээрээ нас барсан харамсалтай осол болжээ.

Тус осолдсон автомашинууд нь монгол улсын дугаартай байсан бөгөөд нэг машин дотор /Тоёота Alpart маркийн/ тэмцээнийг зохион байгуулагч гэх Япон улсын таван иргэн, нөгөө автомашин /Тоёота Приус маркийн/-д манай улсын гурван иргэн зорчиж явсан талаар эх сурвалж мэдээлж байна.

Ослын үеэр манай улсын хоёр иргэн хүнд бэртэл авч, нэг эмэгтэй зорчигч /манай улсын иргэн/ газар дээрээ нас баржээ. Яг одоо дээрх ослын газарт цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж байна.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө