Эмнэлэгийн салбарт 94 нас хүртлээ зүтгэсэн эмч таалал төгсжээ

Эмнэлэгийн салбарт 94 нас хүртлээ зүтгэсэн эмч таалал төгсжээ

БНСУ-ын хамгийн өндөр настай эмч Хан Вон Жү эмнэлгийн салбарт 94 нас хүртлээ "хүчин" зүтгээд, таалал төгсжээ. Тэрээр 1949 онд Гурё их сургуулийг эмэгтэйчүүдийн эмчээр төгсөнийхөө дараа эмнэлэгт ажиллаж эхэлсэн бөгөөд 80 настайгаасаа эхлэн асрах эмнэлэгт ажилласан байна. Мөн нас барахаасаа өмнө өдөрт 10 гаруй өвчтөнг хүлээн авч эмчилж байжээ. Хамтран ажиллагч нар нь түүнийг эмнэлгийн гол түшиг тулгуур байсан бөгөөд өвчтөнүүддээ чин сэтгэлээсээ бүхнээ зориулан эмчилж байсан нэр төртэй эмч байсан хэмээн дурссан байна.

Эх сурвалж: Daum.net