ВИДЕО: Сонгуулиар Х.Баттулгын эсрэг ажилласан жүжигчин Н.Онон түүнээс “Гавьяат цол” хүртэв

ВИДЕО: Сонгуулиар Х.Баттулгын эсрэг ажилласан жүжигчин Н.Онон түүнээс “Гавьяат цол” хүртэв

2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын рок, попын хамтлаг дуучид болоод хошин шогийн жүжигчдийн ихэнх нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжин ажилласан. Тухайлбал, “Цогоо гуай Хүрэлхүү хоёр” гэх хошин шогийн номерыг мэдэхгүй хүн гэж ховор, зарим тохиолдол энэхүү номер АН-ын үйл ажиллагааг сурталчлахад зориулагддаг байв. 

Гэтэл 2017 оны сонгуулиар гол дүрийн жүжигчин болох Хүрэлхүүг жүжигчин Н.Онон орлож тус номер МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихэд зориулагдаж байв.

Харин энэхүү үйл явдлын болж Х-Түц продакшнд нэгдэнэ гэж байсан жүжигчин Д.Хүрэлхүү тус продакшнаас татгалзсан байж болзошгүй гэдэг. Учир нь тэрээр тухайн үед хошин шогийн жүжигчдээс цор ганцаараа АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж байсан гэж хэлж болно. Учир нь тэд дотнын найзууд гэдэг. 

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын өрсөлдөгч М.Энхболдыг дэмжиж байсан Х-Түц продакшны жүжигчин Н.Онон Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Гавьяат жүжигчин” хэмээн эрхэм алдрыг хүртлээ. Ямартай ч түүнд Ерөнхийлөгчийн зүгээс “сонгуульд эсрэг ажилласан” гэж өгөөгүй нь дамжиггүй буй за.