Л.Оюун-Эрдэнийг тагнасан асуудлаар Д.Гэрэлийг энэ долоо хоногт яллагдагчаар татах уу

Л.Оюун-Эрдэнийг тагнасан асуудлаар Д.Гэрэлийг энэ долоо хоногт яллагдагчаар татах уу

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хэн нэгэн хоёр жил гаруй тагнаж, чагнасан гэх асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргасан талаар бид мэдээлж байсан билээ. 

Түүний өргөдлийг Тусгай хяналтын дэд хороо шалгаад, прокурор руу шилжүүлж одоогоор холбогдох байгууллагуудад шалгалт хийж байгаа юм.  Мөн Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлаар Тагнуулын ерөнхий газрын зургаан ажилтанг яллагдагчаар татсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга асан Т.Гэрэлийг шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй бөгөөд энэ долоо хоногт яллагдагчаар татаж магадгүй гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. 

Л.Оюун-Эрдэнийн ярьснаар ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл өөртэй нь холбоотой уулзалтуудыг нэг бүрчлэн бүртгэлжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрт нь хангалттай нотлох баримт байгаа бөгөөд удахгүй үнэн илэрнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.